Хондроксид 5%-30гр мазь
**Фармакокинетик: **Хондроитин сульфатын 5%-ийн тосон түрхэцийг хэсэг газарт хэрэглэхэд өчүүхэн хэмжээгээр шимэгдэх тул бие махбодид системийн илэрхий үйлдэл үзүүлэхгүй. Бэлдмэл биеээс 24 цагийн туршид үндсэндээ бөөрөөр ялгардаг. Диметилсульфоксид нь биологийн мембраныг түүний дотор гэмтээгүй арьс, салст, нянгийн эсимйн бүрхүүлийг өндөр хурдтай нэвтэрнэ. Бодисын солилцооны бүтээгдэхүүнүүд нь шээс ба өтгөнтэй, мөн уушиг болон арьсаар гадагшилдаг. **Фармакодинамик:** Бэлдмэлийн үндсэн үйлчлэгч бодис болох хондроитин сульфат нь өндөр молекульт мукополисахарид бөгөөд кальцийн алдагдлыг багасган ясны эдийн сийрэгшилтийг удаашруулна. Хондроитин сульфат нь мөгөөрсөн эдийн фосфор-кальцийн солилцоог сайжруулж, ясны эдийн нөхөн сэргэлтийг түргэсгэн, мөгөөрсөн эдийн гэмтлийг зогсооно. Холбох эдийн задралыг багасган, мөгөөрсөн эдийг гэмтээгч ферментүүдийг хориглон, глюкозамингликаны нийлэгжилтийг дэмжин, үений гадаргуугийн мөгөөрс болон үений уутны нөхөн сэргэлтэнд туслан, үений шингэн үүсэлтийг нэмэгдүүлдэг. Остеоартроз болон остеохондрозын даамжралтыг удаашруулан, гиалинт эдийн бодисын солилцоог тэгшитгэн, үрэвслийн эсрэг болон өвдөлт намдаах нөлөө үзүүлдэг. Үүний улмаас гэмтсэн үений хөдөлгөөний чадавхи нэмэгддэг байна. Тосон түрхэцийн найрлаганд буй диметилсульфоксид нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах болон фибринолитик үйлдэл үзүүлж хондроитин сульфатын эсийн мембранаар нэвтрэх чадварыг сайжруулна.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | тосон |