Ксефокам 8мг/10мл №5
**Фармакодинамик:** Илэрхий өвдөлт намдаах болон үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Лорноксикам нь циклооксигеназа ферментын идэвхийг дарангуйлснаар простагландины нийлэгжилтийг саатуулдаг. Энэ үед циклооксигеназаг дарангуйлсан ч лейкотриены үүсэлтийг нэмэгдүүлэхгүй. Үүнээс гадна лорноксикам идэвжсэн лейкоцит эсээс хүчилтөрөгчийн чөлөөт радикал чөлөөлөгдөх явцыг саатуулдаг. Лорноксикамын өвдөлт намдаах нөлөө нь наркотик үйлчлэлтэй холбоогүй, опиаттөст нөлөө үзүүлэхгүй, иймд амьсгал дарангуйлахгүй, миотик үйлдэл үзүүлэхгүй, эмийн дасал бий болохгүй. Усанд 30-аас ихгүй минутанд задрана. **Фармакокинетик: **Лорноксикам нь уусаны дараа хоол боловсруулах замаас хурдан шимэгдэнэ. 1-2 цагийн дараа сийвэнд дээд хэмжээндээ хүрнэ. Биохүртээмж нь 90-100%. Лорноксикам сийвэнд ихэвчлэн задраагүй хэлбэрээр, мөн бага хэмжээгээр фармакологийн идэвхгүй метаболит хэлбэрээр агуулагдана. Лорноксикам тунгаас хамаарахгүйгээр сийвэнгийн уураг, үүнд 99% нь альбумины фракцитай холбогдоно. Хагас ялгаралтын хугацаа нь тунгаас хамаарахгүйгээр 4цаг. Лорноксикам бүтэн задарна. Задралын бодисын 1/3 нь бөөр, 2/3 нь элгээр ялгарна. Настай хүмүүс болон элэг эсвэл бөөрний дутагдалтай өвчтөнд Лорноксикамын фармококинетикт онцын өөрчлөлт илрээгүй.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | тарилга |