Постинор 0.75мг №2
Постинорын үйлдлийн механизм тодорхой бус.Зөвлөсөн тунгийн дагуу Постинорыг ууж хэрэглэхэд өндгөн эсийн боловсрох явц болон үр тогтолтыг дарангуйлдаг. Преовуляр үед бэлгийн хавьтал орвол жирэмслэх магадлал өндөр. Түүнчлэн эндометрийг өөрчилснөөр имплантаци болох чадварыг бууруулна. Имплантаци болсон тохиолдолд Постинор үр дүнгүй.Үр дүн: Постинор нь 85% жирэмсэлтээс хамгаалах чадвартай. Эмчилгээний үр дүн нь эмийг хэзээ хэрэглэсэн хугацаанаас шууд хамаарна (24 цагийн дотор 95% 25-аас 48 цагийн дотор 85% 49-оос 72 цагийн дотор 58% хамгаалах магадлалтай). Иймээс эмчилгээний тунг бүрэн, 2 шахмалыг уухын зэрэгцээ бэлгийн хавьталд орсноос хойш 72 цагийн дотор хэрэглэхийг анхаарна уу. Эмчилгээний тунгаар ууж хэрэглэсэн тохиолдолд цус бүлэгнүүлэх хүчин зүйлс болон нүүрс ус ба өөх тосны солилцоонд нөлөөлөхгүй. **Фармакокинетикийн шинж: **Постинорыг дотуур ууж хэрэглэхэд хурдан, бүрэн шимэгдэнэ. Нэг шахмалыг уухад цусанд агуулагдах дээд хэмжээ 14.1нг/мл 1.6 цагт тодорхойлогдоно. Левоноргестрелийн концентраци хоёр фазаар тархах замаар буурч хагас ялгаралтын хугацаа дундажаар 9-14.5 цаг. Левоноргестрел хувиралгүй хэлбэрээр гадагш ялгарахгүй, харин түүний метаболит нь шээс болон өтгөнөөр адил хэмжээтэй гадагшилдаг. Бусад стероидын нэгэн адил биотрансформаци нь элгэнд явагдана. Элгэнд усжин задарч түүний метаболит нь глюкуроны конъюгат хэлбэрээр биеэс гадагшилна. Фармакологийн идэвхтэй метаболит тодорхойгүй. Левоноргестрел нь цусны альбумин ба секс-стероидхолбогч глобинтай холбогдоно. Нийт концентрацийн 1.5% нь чөлөөт стероид хэлбэрээр, 65% нь секс-стероидхолбогч глобинтай холбогдоно. Нийт тунгийн биохүрэхүй 100%. Ууж хэрэглэсэн нийт тунгийн 0.1% хөхний сүүгээр гадагшилж хүүхдэд хүрэх магадлалтай.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | шахмал |