Лориста НД 100мг+25мг №28
**Фармакодинамик:** Үйлдэл нь түүний найрлаганд орсон бодисуудын үйлдлээр нөхцөлдөх нийлмэл бэлдмэл. Лозартан: Лозартан нь ангиотензин II рецепторын нэгэн төрөл болох АТ1-ыг хориглогч болно. Ангиотензин II нь янз бүрийн эрхтэнд (судасны гилгэр булчин, бөөрний дээд булчирхай, бөөр болон зүрх г.м.) байрладаг АТ1-рецептортой холбогдож судас нарийсгах, альдостероны ялгаралтыг ихэсгэх зэрэг биологийн олон чухал үйлдлийг үзүүлнэ. Ангиотензин II нь мөн гилгэр булчингийн эсийн пролиферацийг идэвхижүүлдэг. Лозартан нь АТ1-рецепторыг хориглосноор артерийн даралт бууруулах бөгөөд тэр нь эмчилгээний эхний долоо хоног эхлээд яваандаа эрчимжин 3-6 долоо хоногийн дараа тогтворждог. Гидрохлоротиазид: Тиазидын бүлгийн шээс хөөх эм болно. Бөөрний алсын сувганцарын түвшинд натри болон хлорын ионы ялгаралтыг ихэсгэдэг. Гидрохлоротиазид эмчилгээний эхэн үед натри болон усны ялгаралт нэмэгдэн судасны шингэний эзлэхүүн багасан артерийн даралт буурч зүрхний шахан гаргах эзлэхүүн багасна. Цусан дахь натри багасан шингэний эзлэхүүн багассаны улмаас ренин-ангиотензин-альдостероны систем идэвхиждэг. Энэхүү хариу урвалын нөлөөгөөр ангиотензин II-ын концентраци ихэсч артерийн даралтын бууралт нь зарим талаар хязгаарлагддаг. Эмчилгээг үргэлжлүүлэхэд гидрохлоротиазидын артерийн даралт бууруулах үйлдэл нь захын судасны ерөнхий эсэргүүцэл буурах дээр суурилагддаг болно. Ренин-ангиотензин-альдостероны систем идэвхижсэний улмаас цусны электролитын тэнцвэр, шээсний хүчил, глюкоз ба лидидэд нөлөөлж артерийн даралт бууруулах үйлдэл нь зарим талаар саармагждаг. Гидрохлоротиазидыг лозартантай хамт хэрэглэхэд артерийн даралт бууруулах үйлдэл нь дэмжигддэг. Түүнээс гадна ангиотензин II рецепторын антагонист нь шээс хөөх эмчилгээний метаболизмын өөрчлөлтийг багасган зүрх болон судасны бүтэцийн өөрчлөлтөнд эерэгээр нөлөөлдөг. Ангиотензин II рецепторын антагонистыг гидрохлоротиазидтай хамт хэрэглэх үндсэн нөхцөлүүд нь аль нэгэн бэлдмэл нь дангаараа үр дүн хангалтгүй байгаа буюу дан эмийг эмчилгээний дээд тунгаар хэрэглэсний улмаас гаж нөлөө ихэссэн зэрэг болно. Энэхүү хослол нь эмчилгээний үр нөлөөг сайжруулж, гаж нөлөөг багасгадаг. Энэхүү хослолын артерийн даралт бууруулах үйлдэл нь ерөнхийдөө 24 цагийн турш хадгалагддаг болно. **Фармакокинетик:** Лозартан: Лозартан нь ходоод гэдэсний замаас сайн шимэгдэнэ. Шимэгдсэний дараа элгээр эхэлж дамжихдаа анхдагч хувирал-д нилээд өртөж идэвхитэй метаболит (ЕХР-3174) ба хэд хэдэн идэвхигүй метаболитуудыг үүсгэдэг. Биохүрэхүй нь ойролцоогоор 33% байдаг. Хоолтой хамт хэрэглэхэд түүний сийвэнгийн концентрацид эмнэл зүйн ач холбогдолтой хэмжээгээр нөлөөлөхгүй. Ууж хэрэглэснээс хойш 1 цагийн дараа лозартан нь сийвэнд хамгийн өндөр концентрацидаа хүрэх ба харин ЕХР-3174-ийн сийвэнгийн хамгийн өндөр концентраци нь 3-4 цагийн дараа үүсдэг. Лозартан ба ЕХР-3174 цусны сийвэнгийн уурагтай 99%-иас дээш, дийлэнх нь альбуминтай холбогдоно. Лозартаны тархалтын эзлэхүүн 34л байдаг. Цус тархины хоригоор бараг нэвтрэхгүй. Лозартан элгэнд хувирч идэвхитэй метаболит ЕХР-3174(14%) ба идэвхигүй метаболитууд, тухайлбал бутилын бүлгийн хэлхээ нь гидроксилжих замаар үүсдэг 2 үндсэн метаболит ба ач холбогдол багатай метаболит N-2-тетразол глюкуронидыг үүсгэдэг. Лозартаны сийвэнгийн клиренс ойролцоогоор 10мл/сек(600мл/мин) байх ба ЕХР-3174-ийн сийвэнгийн клиренс ойролцоогоор 0.83мл/сек(50мл/мин) байдаг. Лозартаны бөөрний клиренс 1.23мл/сек(74мл/мин) байх ба ЕХР-3174-ийн бөөрний клиренс 0.43мл/сек(26мл/мин) байдаг. Лозартаны хагас ялгаралтын хугацаа 2 цаг, ЕХР-3174-ийн хагас ялгаралтын хугацаа 6-9 цаг байдаг. Бэлдмэлийн 58% нь цөстэй хамт, 35% нь бөөрөөр ялгарна. Гидрохлоротиазид: Голчлон дээрх гэдэс болон нарийн гэдэсний эхний хэсэгт шимэгддэг. Биохүрэхүй 70% орчим байх ба хоолтой хамт хэрэглэхэд 10% ихэсдэг. Хэрэглэснээс хойш 1.5-5 цагийн дараа цусны сийвэн дэх концентраци нь хамгийн өндөр түвшиндээ хүрдэг. Тархалтын эзлэхүүн ойролцоогоор 3л/кг байдаг. Цусны сийвэнгийн уурагтай 40% холбогдох бөгөөд зонхилон эритроцит-д хуримтлагддаг. Элгэнд хувирахгүй ба бэлдмэлийн 95% нь бөөрөөр хувиралгүйгээр ялгардаг. Эрүүл хүмүүс болон артерийн даралт ихтэй хүмүүст гидрохлоротиазидын бөөрний клиренс адилхан 5.58мл/сек(335мл/мин) байдаг. Гидрохлоротиазид нь хоёр шатлалт ялгаралттай. Хагас ялгаралтын эхний үе нь 2 цаг, сүүлийнх нь(хэрэглэснээс хойш 10-12 цагийн дараа) 10 цаг орчим байна. Эхэсийн хоригоор нэвтэрч ургийн усанд хуримтлагдана. Хүйн венийн цусны сийвэн дэх гидрохлоротиазидын концентраци нь эхийн цусныхтай бараг адил байдаг. Ургийн усан дахь концентраци нь хүйн венийн цусны сийвэн дэх хэмжээнээс 19 дахин өндөр байдаг. Гидрохлоротиазидын хөхний сүүн дэх хэмжээ маш бага. Эх нь гидрохлоротиазид хэрэглэж буй үед хөхүүл хүүхдийн цусны сийвэнд гидрохлоротиазид илрээгүй байна.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | шахмал |