Инсулатард НМ 100ОУН 10мл №1

https://test16.monospharmatrade.mn/web/image/product.template/2578/image_1920?unique=43ba143

18'190.0000 ₮ 18190.0 MNT 18'190.0000 ₮

18'190.0000 ₮

Not Available For Sale

  • Хэлбэр

Энэ зохимж байхгүй байна.

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

**Фармакодинамик **: Эмийн эмчилгээний бүлэг нь чихрийн шижингийн эсрэг бэлдмэл. Инсулин болон инсулинтэй төстэй тарилгын хөвмөл, дунд хугацааны үйлдэлтэй, хүний инсулин. Инсулины цусан дахь глюкозын хэмжээг бууруулах үйлдэл нь булчин болон өөхний эсийн инсулины рецепторт холбогдож глюкозын эсийн мембранаар нэвтрэхийг хөнгөвчилдөг молекулд нөлөөлсөнтэй болон элгэн дэхь глюкоз үүсэлтийг дарангуйлж гадагшлалтыг нь саатуулсантай тус тус холбоотой. Инсулатард нь удаан хугацааны үйлдэлтэй инсулин юм. Бэлдмэлийн үйлдэл 1,5 цагийн дотор эхэлж, 4-12 цагийн дотор хамгийн дэд хэмжээндээ хүрдэг бөгөөд үйлчлэх хугацаа нь нийт дунджаар 24 цаг хүртэл үргэлжлэнэ. **Фармакокинетик :** Цусан дахь инсулины хагас ялгарлын хугацаа нь хэдэн минут байна. Инсулины бэлдмэлийн үйлдлийн үргэлжлэх хугацаа нь зөвхөн түүний шимэгдэх шинж чанараас хамаарна. Уг процесст инсулины тун, тарих чиглэл ба газар, арьсан доорхи өөхөн эдийн зузаан, чихрийн шижингийн хэв шинж зэрэг хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Иймээс инсулины фармакокинетик нь гадаад ба дотоод хүчин зүйлээс ихээхэн хамаарсан хувилбаруудтай байдаг. **Шимэгдэлт:**Бэлдмэлийн цусан дахь концентраци арьсан дор тарьснаас 2-18 цагийн дараа дээд хэмжээндээ хүрдэг байна. **Тархалт:** Цусан дахь инсулины эсрэг биеийг (хэрэв байгаа бол) оролцуулахгүй бол цусны сийвэнгийн уурагтай нягт холбогдоггүй байна. **Метаболизм: **Хүний инсулины химийн хувиралд инсулин протеаза, инсулин хувиргагч фермент, протеин дисульфид изомераза зэрэг ферментүүд оролцоно. Хүний инсулины тодорхой хэсэг нь гидролизд орон хувирдаг гэж тооцогддог бөгөөд химийн хувирлын үр дүнд идэвхтэй метаболит үүсдэггүй байна. **Ялгаралт:** Төгсгөлийн хагас ялгарлын үе нь арьсан доорхи эдээс шимэгдэх хурдаас хамаарна. Төгсгөлийн хагас ялгарлын үе (t1/2) гэдэг нь шимэгдэлт нь цусны сийвэн инсулины цэвэршилтээс (цусан дахь инсулины t1/2 нь хэдхэн минут) илүү байх үеийн хэмжээнээс болно. Судалгаагаар хагас ялгарлын үе нь ойролцоогоор 5-10 цаг болохыг тогтоожээ. Эмнэл зүйн өмнөх судалгааны аюулгүй эсэхийн үзүүлэлт Эмнэл зүйн өмнөх үеийн эм судлал, давтан хэрэглэх үеийн хорон чанар, удамшлын хорт нөлөө, хавдар болон нөхөн үржихүйн хорон чанарын уламжлалт судалгаан дээр сууриласан судалгаагаар хүнд ноцтой болон сөрөг нөлөөгүй болох нь тогтоогдсон.

Дэлгэрэнгүй тодорхойлолт

Хэлбэр тарилга
This is a test database. See the documentation for more information.
test