Цитофлавин 10мл №5
Бэлдмэл нь эсийн амьсгал болон эсэд энерги үүсэх процессыг идэвхжүүлэх, эдэд хүчилтөрөгч ашиглагдах үйл явцыг сайжруулах, антиоксидант ферментийн идэвхийг сэргээх үйлдлийг үзүүлнэ. Цитофлавин нь эсийн доторх уургийн нийлэгжилтийг идэвхжүүлэх ба өөхний хүчил болон глюкозын ашиглагдах процессыг нөхцөлдүүлэхийн зэрэгцээ мэдрэлийн эсэд ГАМК-ын дахин нийлэгжих процессыг сайжруулна. Бэлдмэл титэм ба тархины цусны урсгалын сайжруулж ТМС-ийн бодисын солилцоог идэвхжүүлэх бөгөөд ухаан санаа, рефлексийн өөрчлөлт, мэдрэхүйн хямрал, тархины ой тогтоолт, оюун ухааны үйл ажиллагааг сэргээх үйлдэл үзүүлнэ. Мөн наркозын дараа ухаан санаа дарангуйлагдсан үед түргэн сэргээх үйлдэлтэй. Тархинд цус харвах үед эхний 12 цагт цитофлавиныг хэрэглэснээр эмгэг голомт багасан гэмтлийн бүс дэх үхжилт болон хүчилтөрөгчийн дутагдалт процесс сайжирч мэдрэлийн байдал сэргэх бөгөөд алсын сөрөг үр дагавар үүсэх эрсдлийг багасгана.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | тарилга |