Наклофен дуо 75мг №20

https://test16.monospharmatrade.mn/web/image/product.template/3233/image_1920?unique=1eb7f81

7'091.0000 ₮ 7091.0 MNT 7'091.0000 ₮

7'091.0000 ₮

Not Available For Sale

  • Хэлбэр

Энэ зохимж байхгүй байна.

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

**Фармакодинамик:** Диклофенак нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах болон халуун бууруулах үйлдэлтэй. Диклофенак нь простагландины нийлэгжилтийг дарангуйлах замаар үрэвсэл, өвдөлт болон халууралт үүсэх эмгэг жамд нөлөөлнө. Хэрлэг өвчний үед диклофенакын үрэвслийн болон өвдөлт намдаах үйлдэл нь өвдөлтийг илэрхий дарангуйлж өглөөний хөшинг, үений хаванг багасган өвчний физиологийн үйл ажиллагааг сайжруулдаг. Бэртэл гэмтэл болон мэс заслын дараах үед диклофенак нь өвдөлтийн мэдрэмж хийгээд үрэвслийн хаванг багасгана **Фармакокинетик: **Наклофен дуо-ын найрлаганд байгаа 2 төрлийн гранул нь эмийн хэлбэрээсээ диклофенак хэлбэрээр чөлөөлөгдөн ууж хэрэглэснээс хойш богино хугацаанд эхлэх ба хэдэн цагийн туршид үйлдэл үргэлжлэх зэрэг бэлдмэлийн түргэн илрэх болон удаан үргэлжлэх үйлдлийн нөхцөлдүүлдэг болно. Чөлөөлөгдсөн диклофенак нь хурдан хугацаанд бүрэн шимэгддэг. Диклофенак сийвэнгийн уурагтай 99% холбогдоно. Диклофенак нь үений шингэнд нэвтэрч тэнд 2-4 цагийн дараа хамгийн их концентрациар буюу сийвэнд байдгаасаа илүүгээр хуримтлагдана. Ууж хэрэглэх үед ойролцоогоор диклофенакын 50% нь элгээр дамжихдаа анхдагч хувиралд өртдөг. Хагас ялгаралтын хугацаа 2 цаг байна. 65% бөөрөөр метаболит хэлбэрээр үлдсэн хэсэг нь метаболит хэлбэрээр цөстэй хамт гадагшилна

Дэлгэрэнгүй тодорхойлолт

Хэлбэр капсул
This is a test database. See the documentation for more information.
test