Флемоксин солютаб 500мг №20
**Фармакодинамик: **Флемоксин Солютаб нь пенициллиний бүлгийн хүчилд тэсвэртэй, өргөн хүрээний, бактерийг үхүүлэх үйлдэлтэй хагас нийлэг антибиотик. Бэлдмэл Streptococcus pyogenes, Streptococcus pneumonia, Clostridum tetani, Clostridum welchii, Neisseria gonorrhoeae, Neisseria meningitides, Staphylococcus aureus (бета-лактамаза ялгаруулдаггүй), Bacillus anthracis, Listeria monocytogense, Helicobacter pylori зэрэг грам эерэг сөрөг бичил биетнүүдэд идэвхтэй үйлчилнэ. Харин Enterococcus faecalis, Escherichia coli, Proteus mirabilis, Salmonella typhi, Shigella sonnei, Vibrio cholera зэрэг үүсгэгчид бага үйлчилдэг. Бета - лактамаза ялгаруулдаг бичил биетэн, Pseudomonas spp., индол эерэг Proteus spp., Serratia spp., Enterobacter spp зэрэг үүсгэгчид нөлөөлөхгүй. **Фармакокинетик:** **Шимэгдэлт:** Амоксициллиныг ууж хэрэглэхэд тэрээр хүчилд тэсвэртэй бөгөөд бараг бүрэн (ойролцоогоор 93%) түргэн шимэгдэнэ. Хоол хүнсний зүйл бэлдмэлийн шимэгдэлтэнд нөлөөлөхгүй. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 1-2 цагийн дараа цусны сийвэн дэх үйлчлэгч бодисын концентраци дээд хэмжээндээ хүрнэ. Амоксициллиныг 500мг тунгаар ууж хэрэглэхэд түүний цусан дахь концентраци нь 2 цагийн дараа дээд хэмжээндээ (5мкг/мл) хүрдэг. Бэлдмэлийн тунг 2 дахин ихэсгэж багасгахад үйлчлэгч бодисын цусан дэх дээд концентраци нь мөн 2 дахин өөрчлөгдөнө. **Тархалт:** Амоксициллины ойролцоогоор 20% нь цусны сийвэнгийн уурагтай холбогдоно. Тэрээр салс бүрхүүл, ясны эд, нүдний дотоод шингэн, цэр зэрэгт эмчилгээний концентрациар сайн нэвтэрнэ. Цөсөн дэх амоксициллины концентраци цусны сийвэн дэх концентрациас 2-4 дахин их байдаг. Жирэмсэн эмэгтэйн цусан дахь амоксициллины концентрацийн 25-30% нь ургийн шингэн болон хүйн судсанд байна. Амоксициллин цус тархины хоригийг муу нэвтрэх боловч тархины бүрхүүлийн үрэвслийн үед нугасны шингэнд цусны сийвэнгийн концентрацийн ойролцоогоор 20% нь байна. **Метаболизм:** Амоксициллины зарим хэсэг нь элгэнд метаболизмд орох бөгөөд түүний ихэнх метаболит нь идэвхгүй метаболит байна. **Ялгаралт**: Бэлдмэлийн ойроцлоогоор 80% нь сувганцрын шүүрэл, 20% нь түүдгэнцрийн фильтрацийн замаар үндсэндээ бөөрөөр шээстэй гадагшилна. Бөөрний үйл ажиллагаа хэвийн үед түүний хагас ялгарлын хугацаа нь 1-1.5 цаг. Дутуу төрсөн нярай болон 6 сар хүртлэх насны хүүхдэд түүний хагас ялгарлын хугацаа 3-4 цаг байна. Эмнэлзүйн онцгой тохиолдол дахь фармакокинетик. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед амоксициллины хагас ялгарлын хугацаа өөрчлөгдөхгүй. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед (креатининий клиренс < 15мл/мин) бэлдмэлийн хагас ялгарлын хугацаа нь уртсаж болох ба шээсгүйдэх үед 8.5 цагт хүрнэ.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | уусдаг шахмал |