Дуовит №40
* Аминдэмүүд – энэ бол биологийн өндөр идэвхитэй бие махбодийн олон тооны биохимийн үйл явцад оролцдог бодисууд юм. В бүлгийн амин дэмүүд ( В1, В2, В6, пантотены хүчил ба никотинамид ) нүүрс ус, уураг ба өөх тосны бодисын солилцоонд оролцдог, эритроцитын болон нейромедиаторуудын нийлэгшилтэд оролцдог. А аминдэм нь нүдний торлог бүрхүүлийн гэрэл мэдрэгч пигментийн бионийлэгшилтэд шаардлагатай, олон хучуур эсийн бүрэн бүтэн байдлыг хангах ба ялгаралтанд хэрэгтэй * Д аминдэм нь кальцийн шимэгдэлтийг зохицуулдаг ба шүдний зөв эрдэсжилтийг хангана * С амин дэм төмрийн шимэгдэлтийг хурдасгаж бие мах бодийн олон тооны исэлдэн бүрэлдэх урвалд оролцдог * Е амин дэм физиологийн антиоксидант ба эсийн мембраныг гэмтлээс хамгаалж тэдний үйл ажиллагааны идэвхийг хадгалдаг * Эрдэс бодис ба бичил элементүүд бие махбодид тун чухал. Тэд холбогч эдийн бүтцэд ордог ба ферментүүд ба гармонуудын идэвхижүүлэгч болдог. Кальци ба фосфор ясны эд, шүдний эрдэсжилтэд гол үүрэг гүйцэтгэдэг. Кальцийн ион олон тооны ферментүүдийг идэвхижүүлдэг, мөн зүрхний булчингийн тонусыг зохицуулахад оролцоно, мэдрэлийн импульс дамжуулалтанд оролцон эсийн мембраны нэвчимтгий чанарыг зохицуулдаг * Төмөр ба зэс В бүлгийн амин дэмүүдтэй хамт эритроцитийг үүсэхэд зайлшгүй шаардлагатай. Магний, марганец ба молибден нь ферментийн бүрэлдхүүн хэсэг болон бие махбодийн биохимийн процесст оролцоно. Амин дэмүүд ба эрдэс бодисууд бие махбодид нягт холбоотой байдаг ба бие биенийхээ үйлчлэлийг харилцан нөхөлцдөг. Гэвч эмийн комбинацид тэд тогтвортой бус , иймээс тэд 2 хэлбэрийн шахмалаар бэлтгэгдсэн: улаан үрэл - амин дэм агуулдаг, цэнхэр үрэл – эрдэс бодис, бичил элемент агуулдаг. Нэг улаан, нэг цэнхэр үрэл бие мах бодийн амин дэм эрдэс бодисын хоногийн хэрэгцээг бүрэн хангадаг
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | үрэл |