Витрум Бэби №60
Фармакологийн үйлдэл Олон витамин макро микро элемент агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл. Ретинол нь харааны нөсөө бий болх ясны өсөлт, эпители эдийн бүрэн бүтэн байдлыг хангахад, Биотин өөхний хүчил, нүүрс усны солилцоонд, холекальциферол бие махбодын кальци фосфорын солицоонд, рибофлавин хараа, эдийн амьсгал, ДНХ үүсэх процесс , эдийн нөхөн төлжилт зэрэгт тус тус оролцоно. Пиридоксин нейромедиаторын нийлэгжилт амин хүчил, уургийн солилцоонд, цианокоболамин бие махбодын өсөлт, мэдрэлийн эсийн бүрхүүл ба эритроцитбүрэлдэн бий болох процесст ороцохын зэрэгцээ антиоксидант үйлдэл үзүүлнэ. Аскорбины хүчил нь исэлдэн ангижрах процесст оролцохоос гадна төмөр фолийн хүчлийн солилцоо коллаген катехоламин ба стеройд бүтэцтэй дааврын нийлэгжилтэнд чухал үүрэгтэй.Никотинамид эдийн амьсгал, өөх, нүүрс усны солилцоонд пантотены хүчил исэлдэх ба эндотель эдийн нөхөн төлжих процесст тус тус оролцоно.Фолийн хүчил эритропоэз хэвийн явагдахад шаардлагатай нуклейн хүчил амин хүчил, нуклеотидын нийлэгжилтэнд чухал үүрэгтэй.Витамин К нь элэгэнд протромбин ба цус бүлэгнэлтийн хүчин зүйлийн нийлэгжилтийг сайжруулж цус бүлэгнэх процессыг хэвийн болгоно.Кали булчингийн үйл ажиллагаа ба бодисын солилцоо, мэдрэлийн сэрэл дамжилтанд, осмос даралтанд чухал үүрэгтэй.Кальци цусны бүлэгнэлт шүд ясны эд бүрэлдэн бий болох процесст, төмөр цус төлжилтөнд, йод бамбай булчирхайнд, фосфор бие махбодын өсөлт ясны эд хэлбэржихэд чухал үүрэгтэй. Магни мэдрэл булчингийн сэрэл дамжилтанд, цайр В бүлгийн витаминий үйлдлийг сайжруулах, бэлгийн дааврын үүсэлтэнд оролцохоос гадна нойр булчирхайн шүүсний бүрэлдэхүүн хэсэг болно. Кремний ясны эрдэсжилт, коллагены нийллэгжилт, ванадий гемоглобины бат бөх байдлйг хангахад, зэс эдийн аамьсгал, цус төлжилт дархлалын урвалд, хром нүүрс усны солицоонд молибден исэлдэн ангижрах урвалд, марганец ясны эдийн хөгжил, эдийн амьсгал, дархлалын урвалд тус тус оролцоно. Селен антиоксидант бөгөөд уян эдийн зохицуулгад, никель биологийн системийн бүрэлдэхүүнд ордог чухал фермент.
Specifications
| Хэлбэр | шахмал |