Фенкарол 25мг №20
**Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эм хэрэглэх тухайн зааврыг анхааралтай уншина уу. Учир нь таньд хэрэгтэй чухал мэдээлэл агуулна.** Бэлдмэлийг үргэлж эм хэрэглэх тухайн зааварт тэмдэглэгдсэн буюу эмч болон эм зүйчийн хэлснийг нарийн баримтлан хэрэглэнэ. * Эм хэрэглэх тухайн зааврыг хадгалаарай. Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно. * Хэрэв танд илүү мэдээлэл болон зөвлөгөө хэрэгтэй болвол эм зүйчээс асуугаарай. * Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд эм хэрэглэх тухайн зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө хамаарна. (4-р хэсгийг үз). * Эмчилгээг эхэлснээс хойш 2-3 өдрийн дараа таны биеийн байдал сайжрахгүй буюу эсвэл дордвол эмчлэгч эмчдээ хандаж зөвлөгөө аваарай. **Э****м хэрэглэх ****тухайн ****зааварт:** 1. Фенкарол гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ? 2. Фенкарол бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах вэ? 3. Фенкарол бэлдмэлийг яаж хэрэглэх вэ? 4. Илэрч болох гаж нөлөөний талаар 5. Фенкарол бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ? 6. Савлалтын агууламж болон бусад мэдээлэл багтсан болно. 7. **Фенкарол** **гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?** Бэлдмэл хифенадины гидрохлорид (хифенадин) агуулдаг бөгөөд энэ нь гистамины эсрэг (харшлын эмчилгээнд хэрэглэдэг эм) эмийн бүлэгт хамаардаг. Хифенадин нь өвөрмөц үйлдлийн механизмтай бөгөөд гистамины эсрэг бусад эмийн эмчилгээнд үр дүнгүй байгаа өвчтөнд идэвхтэй үйлчилнэ. Бэлдмэл ТМС-ийг дарангуйлахгүй боловч ховор тохиолдолд бага зэргийн тайвшруулах үйлдэл илэрч болно.
Specifications
| Хэлбэр | шахмал |