Вазомаг 250мг №40

https://test16.monospharmatrade.mn/web/image/product.template/4016/image_1920?unique=1eb7f81

10,000.0000 ₮ 10000.0 MNT 10,000.0000 ₮

10,000.0000 ₮

Not Available For Sale

  • Хэлбэр

This combination does not exist.

Terms and Conditions
30-day money-back guarantee
Shipping: 2-3 Business Days

Вазомаг нь зүрх судасны системд нөлөөлөх бусад эмийн бүлэгт хамаардаг, бодисын солилцоонд нөлөөлдөг цусан хангамжийн дутагдлын эсрэг бэлдмэл. Бэлдмэлийн үйлчлэгч бодис мельдоний дигидрат нь (цаашид мельдоний) бие махбодын энергийн солилцоонд эерэг нөлөө үзүүлэхээс гадна төв мэдрэлийн системийг дунд зэрэг идэвхжүүлнэ. Эдийн хүчилтөрөгчийн дутагдлын үед хүчилтөрөгчийн хангамж болон эсийн хэрэглээ хоорондын энергийн тэнцвэрийг эргэж сэргээх ба энергийн үүсэлтэнд хүчилтөрөгчийг багаар шаарддаг тэдгээр бодисын солилцоог идэвжүүлнэ. Мельдоний нь цусны судсыг өргөсгөж бие махбодын эдийн цусан хангамжийг сайжруулдаг. Вазомаг нь хүчилтөрөгчийн дутагдлын үед зүрх хамгаалах үйлдэл үзүүлнэ. Бэлдмэл зүрхний бахын хөдлөлийн (цээжээр өвдөх) давтамжийг багасгах ба зүрхний дутагдлын үед зүрхний булчингийн агшилтыг сайжруулан биеийн хүчний ачаалалд бие махбодын тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлснээр биеийн хүчний идэвхийг ихэсгэнэ Цочмог болон архаг явцтай тархины судасны цус хомсролын эмгэгийн үед тархины цусны урсгалын тархалтыг цус хомсдож буй хэсэгт тохируулдаг. Вазомаг нь ТМС-ийн үйл ажиллагаанд идэвхүүлэх нөлөө үзүүлдэг. Бэлдмэлийг хэрэглэсний дүнд ой тогтоолт, анхаарал төвлөрүүлэлт, хөдөлгөөний зохицуулга тус тус сайжирдаг. Бэлдмэлийг дараах эмгэгийн үед хэрэглэнэ. • Тогтвортой зүрхний бах, зүрхний архаг дутагдал (NYHA үйл ажиллагааны ангиллаар I-III зэрэг), цусан хангамж дутагдлын зүрхний булчингийн эмгэг, зүрхний булчингийн шигдээсийн эргэн сэргэх үе зэрэг зүрх судасны өвчний бүрдэл эмчилгээ • Цочмог болон архаг явцтай тархины судасны цус хомсролын эмгэгийн бүрдэл эмчилгээ, тархины гэмтэл ба тархины цусны эргэлтийн эмгэгийн дараах эргэн сэргэлтийн үеийн бүрдэл эмчилгээ

Specifications

Хэлбэр капсул
This is a test database. See the documentation for more information.
test