Локойд 0.1%-30гр №1 крем
Локоид нь хэсэг газрын эмчилгээнд зориулсан глюкокортикоидын галогенжүүлээгүй нийлэг бэлдмэл. Тэрээр үрэвслийн эсрэг, хаван бууруулах, загатнаа намдаах түргэн үйлдэлтэй.Бэлдмэлийг эмчилгээний зөвлөсөн тунгаар хэрэглэхэд гипоталамус-өнчин тархи-бөөрний дээд булчирхайн системийг дарангуйлдаггүй. Бэлдмэлийг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэх үед (ялануяа боолттой хэрэглэх үед) цусан дахь кортизолын хэмжээ ихсэх боловч өнчин тархи-бөөрний дээд булчирхайн системийн идэвхжлийн багасалт ажиглагдаггүй бөгөөд эмчилгээг зогсоох үед кортизол түргэн хэвийн хэмжээтэй болно. **Фармакокинетик:** Шимэгдэлт:Бэлдмэлийг түрхсэний дараа үйлчлэгч бодис нь эпидермис, ялангуяа мөхлөгт давхарт хуримтлагдана. Метаболизм: Арьсаар шимэгдсэн гидрокортизон-17-бутират нь гидрокортизон ба бусад метаболит болтлоо шууд эпидермисд ба цаашлаад элгэнд тус тус хоргүйжнэ. Ялгаралт: гидрокортизон-17-бутират нь метаболит болон бага зэрэг өөрчлөгдөөгүй хэлбэрээр шээс ба өтгөнтэй тус тус ялгарна.
Specifications
| Хэлбэр | крем |