Тессирон 75мг №28
Клопидогрел нь аденозин дифосфатын (АДФ) тромбоцитын гадаргуу дээр байрлах рецептортэйгээ холбогдохыг хориглож АДФ-ын үйлчлэлээр идэвхжих GP IIb/IIIa комплексийг саатуулна. Үүний дүнд АДФ хамааралт тромбоцитын бөөгнөрөл дарангуйлагдана. Түүнчлэн бусад цочроогчийн үйлчлэлээр идэвхжих тромбоцитын бөөгнөрөл дарангуйлагдах ба идэвхжсэн тромбоцитын ялгаруулдаг АДФ-ын бусад тромбоцитын бөөгнөрлийг идэвхжүүлэх үйлдэл багасна. Клопидогрелын үйлдэл тромбоцитын бүх амьдралын туршид үргэлжлэх бөгөөд тромбоцитын үйл ажиллагаа эмчилгээг зогсоосноос хойш 7-10 өдрийн дараа эргэж сэргэнэ. Бэлдмэлийг эмчилгээний тунгаар (хоногт 75мг) удаан хугацаагаар хэрэглэх үед тромбоцитын бөөгнөрөх чанарыг дарангуйлах мэдэгдэхүйц үйлдэл эмчилгээний эхний өдөр гэхэд илрэх бөгөөд цаашдаа аажим ихсэж бэлдмэлийг тогтмол хэрэглэж байгаа үед 3-7 дахь өдөр дээд хэмжээндээ хүрнэ. Эмчилгээний тунгаар удаан хугацаагаар хэрэглэх үед дарангуйлах үйлдэл дунджаар 40-60% байна. Эмчилгээг зогсоосны дараа клопидогрелын тромбоцитын бөөгнөрөмтгий чанарт нөлөөлөх үйлдэл ба цус алдах хугацаа 5 өдрийн турш багасдаг.
Specifications
| Хэлбэр | шахмал |