Предизин 35мг №60

https://test16.monospharmatrade.mn/web/image/product.template/3512/image_1920?unique=1eb7f81

18,460.0000 ₮ 18460.0 MNT 18,460.0000 ₮

18,460.0000 ₮

Not Available For Sale

  • Хэлбэр

This combination does not exist.

Terms and Conditions
30-day money-back guarantee
Shipping: 2-3 Business Days

* Триметазидин нь антиангиналь болон антигипоксант үйлдэлтэй. Кардиомиоцит ба тархины нейронд нөлөөлснөөр эдгээр эсийн бодисын солилцоо болон үйл ажиллагааг хэвийн болгодог. Энергийн потенциалыг ихэсгэх, исэлдүүлэн карбоксилжүүлэх урвалыг идэвхижүүлэх болон хүчилтөрөгчийн хэрэгцээг зөв зохистойгоор хэрэглэх (анаэроб гликолизыг ихэсгэх болон өөхний хэт исэлдэлтийг хориглох) замаар цитопротектор үйлдэл үзүүлдэг. Миокардын агших чадварыг дэмжих, эсийн доторх агуулагдах АТФ болон фосфокреатининий хэмжээг буурахаас сэргийлдэг. Хүчиллэг нөхцөлд эсийн мембраны ионы сувгийн үйл ажиллагааг хэвийн болгох, кардиомиоцитийн дотор кальци ба натрийн хуримтлалыг саатуулах, эсийн доторх калийн ионы хэмжээг хэвийн болгоно * Миокардын ишеми болон реперфузигээр үүсгэгдсэн эсийн доторх ацитоз болон фосфатийн хэмжээг багасгадаг. Чөлөөт радикалийн нөлөөгөөр үүсгэгдсэн гэмтлийг саатуулах, эсийн мембраны бүрэн бүтэн байдлыг хадгалах, ишемийн голомтонд нейтрофилийн идэвхжилтээс сэргийлэх, цахилгаан потенциалийн үргэлжлэлийг уртасгах, эсээс креатинфосфокиназийн ялгаралтыг багасгах болон миокардийн ишемийн гэмтлийн илрэлтийг багасгадаг. Триметазидин нь гипоксийн үед эсийн доторх АТФ-ийн хэмжээг буурахаас сэргийлэх замаар эсийн энергийн солилцоог хадгалдаг. Ийм байдлаар триметазин нь эсийн мембраны ионы сувгийн үйл ажиллагааг хэвийн хангаж, кали болон натрийн ионыг эсийн мембранаар зөөвөрлөх болон эсийн гомеостазыг хадгалдаг. Триметазидин нь тосны хүчлийн хэт исэлдэлтийг дарангуйлж, ялангуяа сонгомлоор “урт цагирагт” 3 кетоацил-КоАтиолазаг дарангуйлан, глюкозын исэлдэлтийг ихэсгэн улмаар гликолиз болон исэлдэн декарбоксилжүүлэх харьцааг сэргээх замаар миокардыг ишемигээс хамгаалана * Триметазидины гол үндсэн шинж нь өөхний хэт исэлдэлтээс глюкозийн хэт исэлдүүлэлтэнд шилжүүлдэг чанарт оршдог. Триметазидин нь дараах үйлчлэлтэй: гипокси болон ишемийн үед зүрх ба нейросенсор эрхтэний энергийн солилцоог дэмждэг, ишемигээр сэдээгдсэн үед эсийн доторх ацидозын хэмжээ ба эсийн мембраны ионы урсгалын өөрчлөлтийн зэргийг багасгадаг, зүрхний ишемийн ба реперфужсэн эдэд олон бөөмт нейтрофилын зөөвөрлөлтийн түвшин ба нэвчсийг багасгадаг, эмийг зогсооход гемодинамикт шууд нөлөө үзүүлдэггүй. Зүрхний бахын үед хөдлөлийн дахилтын тоог багасгадаг, нитратийн хэрэгцээг багасгадаг, бэлдмэлийг хэрэглэснээс хойш хоёр долоо хоногийн дараа өвчтөний биеийн хүчний ачаалал даах чадварыг ихэсгэдэг, цусны даралтын огцом хэлбэлзлэлийг хязгаарладаг, ишемийн дисфункцтэй өвчтөний зүүн ховдлын булчингийн агших чадварыг ихэсгэдэг. Чих хамар хоолойн эмгэгтэй өвчтөний сонсгол болон вестибуляр сорилын хариуг нэмэгдүүлнэ, толгой эргэх болон чих шуугихыг багасгадаг. Нүдний судасны эмгэгийн үед нүдний торлогийн үйл ажиллагааны идэвхийг сэргээнэ

Specifications

Хэлбэр шахмал
This is a test database. See the documentation for more information.
test