Метоклопрамид 0.5%-2мл №5
Метоклопрамид нь дофамины ба серотонины рецепторт хориг үүсгэдэг бэлдмэл. Уртавтар тархинд үйлчилсний улмаас бөөлжилтийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Мөн хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Улаан хоолойн хөдөлгөөний идэвхийг багасгах, улаан хоолойн доод хуниасын тонусыг ихэсгэх, ходоодны хөдөлгөөнийг түргэсгэх, нарийн гэдэсний агууламжийн хөдөлгөөнийг хурдасгах үйлдэл тус тус үзүүлнэ. Харин суулгалт үүсгэхгүй. Метоклопрамид ихсийн ба цус тархины хоригийг нэвтрэхээс гадна хөхний сүүтэй ялгарна.
Specifications
| Хэлбэр | тарилгын уусмал |