Трахисан №20
Трахисан нь нянгийн эсрэг ба хэсэг газрын мэдээгүйжүүлэх үйлчилгээ агуулдаг бэлдмэл юм . Трахисан нь 70-80% тиротрицин 20-30% грамицидин агуулсан. Тиротрицин нь нянгийн эсээс азот ба фосфорыг гадагшлуулж үүгээрээ нянгийн эсийн мембраныг задалдаг. Тиротрицин нь өсч үржиж буй биечил биетүүдэд хөнөөлтэй үйлчилгээтэй.. Грамицидин эсийн мембранд өөрчлөлт оруулж, дотоод бүтцэд өөрчлөлт орсноор эсийн дотор орчин өөрчлөгдөн эсийн задрал үүсдэг. Тиротрицины үйлчлэх хүрээ: грам(+) коккууд,нянгууд ба зарим төрлийн мөөгөнцөр тэр тусмаа Candida albicans. Антибиотикоос ялгаатай нь тиротрициныг ууж байгаа үед бичил биетийн харилцан үйлчлэл илэрдэггүй. Энэ нь тиротрицины гайхамшигт нөлөө юм. Хлоргексидин ба түүний давсууд грам сөрөг ба грам эерэг нянгийн эсрэг илэрхий үйлчилгээтэй. Хлоргексидины үйлчлэх мзханизм нь бичил биетийн мембраны бүрхүүлтэй ижил төстэйд оршино. Мембраны бүрхүүл нь идэвхитэй бодистой урвалд орсны дараа энэ шинж өөрчлөгдөнө. Хлоргексидины липофиль бүлгүүд өөрчлөгдөж эсийн бүрхүүл өөрчлөгдөн өвчин үүсгэгчийн эсийн осмос тэнцвэр алдагдаж цитоплазмын хальс задардаг. Лидокаин гидрохлорид нь амидын бүлгийн хэсэг газрын мэдээ алдалгүйжүүлэгч юм. Бүтээгдэхүүн нь мэдрэлийн эсийн сувгуудын натрийг зогсоож үүнэс үүдэн мэдрэлийн эсийн мембраны туйлшрал багасдаг. Ингэснээр мэдрэлийн эсийн сэрэл дамжуулалт саатан мэдээгүйжүүлэлт үүсдэг.
Specifications
| Хэлбэр | шахмал |