Проспан 20мл
Ургамлын гаралтай бэлдмэл нь гликозид сапонин агуулсан ба энэ нь ханиалгалтын эсрэг, цэр ховхлох, агчил тавиулах ба нянгийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Цэрний зуурамтгай чанарыг багасгаж, гадагшлахад тусладаг. Клиникийн судалгаагаар бэлдмэлийн гуурсан хоолойг тэлэх, агшилт тавиулах үйлчилгээ нь лабораторийн амьтан дээр хийгдсэн судалгаагаар нотлогдсон байна. Уушгины эсийн флюоресцент спектроскоппын судалгаагаар (эс A-549) Проспаны агууламжид илэрсэн альфа гедерин нь симпатик мэдрэлийн системийн зохицуулалтын механизмд нөлөөлдөг нь нотлогдсон. Бета-рецепторуудын удаашрал нь уушгины эдийн үйл ажиллагааг удаашруулж гуурсан хоолойн эсийн доторхи кальци [Ca2+] багасгаж гуурсан хоолойн ажиллагааг сулруулдаг. Үүнтэй хамт бета идэвхжил үүсч үүний эсрэг уушгины 2-р зэрэглэлийн эсүүд ажиллаганд орж их хэмжээний сурфактант ялгаруулдаг. Ингэснээр ханиалгах үед цэрний зуурамтгай чанар багасч цэр гадагшлах үйл явц хөнгөрдөг. -Мөлхөө ногоон ороонгоны навчнаас гаргаж авсан 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүн. \- Үр дүн нь эсийн түвшинд батлагдсан, гуурсан хоолойг тавиулах үйлчилгээтэй цэр гадагшлуулах цорын ганц бэлдмэл. \- Хуурай болон нойтон бүх төрлийн ханиалганы үед хэрэглэнэ. \- Мөлхөө ногоон ороонгоны хуурай ханднаас хамгийн өндөр концентрацитай гаргаж авсан. \- Үйлчлэх механизм нь молекул болон эсийн түвшинд судлагдсан. \- Олон хэлбэрээр савлагдсан (сироп,дусал,шахмал), хэрэглэхэд хялбар бусад эмийн бодисуудтай хавсарч хэрэглэж болно (жишээ нь антибиотиктай). \- Ханиаднаас хамгаалах хамгийн амттай сироп - 0 настай хүүхэд болон жирэмсэн эхчүүд хэрэглэж болно . \- Дэлхий дахинд энэ бүтээгдэхүүнд 200 сая гаруй хүн талархаж байна.
Specifications
| Хэлбэр | дусал |