Лавомакс 125мг №10
**Фармакодинамик: **Лавомакс нь бие организмд интерферонуудын нийлэгжилтийг дэмжиж өгдөг. Лавомакс орж ирэхэд үндсэн интерфероны нийлэгжүүлэгч нь нарийн гэдэсний хучуур эдийн эс, элэгний эс, цагаан эс байдаг. Эм ууснаас хойш интерферон хамгийн ихээр 4-24 цагийн дараа гэдэс- элэг - цус гэсэн дараалалтай нийлэгждэг. Лавомакс дархлаа сэргээх ба вирусын эсрэг үйлдэл үзүүлдэг. Тунгаас хамааран эсрэг бие үүсэлтийг ихэсгэдэг, дархлаа дарангуйлах хэмжээг багасгадаг, Т-хелпер ба Т-супрессорын харьцааг нөхөн сэргээдэг. Төрөл бүрийн вирусын халдвар, гриппийн вирус, бусад амьсгалын замын цочмог халдварууд, гепатитын вирус ба херпесийн вируст үр дүнтэй нөлөөлнө. Вирусын эсрэг үйлчилгээний механизм нь халдвартай эд эсэн дэхь өвөрмөц вирус-уургийн дахин нийлэгжилт дарангуйлагддаг. **Фармакокинетик:** Лавомакс нь хоол боловсруулах замаас хурдан шимэгддэг. Бэлдмэл нь бараг хувиралгүйгээр өтгөнөөр (70%) ба шээсээр (9%) ялгардаг. Хагас задралын хугацаа нь 48 цаг байна. Бэлдмэл нь өөрчлөлтөнд ордоггүй, мөн биенд хуримтлагдаггүй.
Specifications
| Хэлбэр | шахмал |