Сандостатин 0.1мг/мл №5

https://test16.monospharmatrade.mn/web/image/product.template/2833/image_1920?unique=1eb7f81

138,000.0000 ₮ 138000.0 MNT 138,000.0000 ₮

138,000.0000 ₮

Not Available For Sale

  • Хэлбэр

This combination does not exist.

Terms and Conditions
30-day money-back guarantee
Shipping: 2-3 Business Days

Октреотид нь байгалийн самотастатинтай адил үйлдэлтэй октапептидын уламжлалын нийлэг бэлдмэл болно. Харин түүний үйлдэл нь удаан үргэлжилдэг болно. Эмгэгээр ихэссэн өсөлтийн даавар (GEP) болон пептитүүд сретониныг саатуулна (дотоод шүүрлийн системийн GEP -ийн доторх). Амьтанд хийсэн судалгаагаар октреотид нь өсөлтийн даавар, глюкагон болон инсулины ялгаралтыг самотастатинаас илүү хүчтэй саатуулдаг. Ялангуяа өсөлтийн даавар болон глюкагоныг илүү сонгомлоор саатуулдаг болно. Эрүүл хүнд сандостатин нь дараах чиглэлээр саатуулах нөлөө үзүүлдэг. ; Аргининээр өдөөгдсөн өсөлтийн дааврын ялгаралт, дасгал буюу инсулинээр өдөөгдсөн гипогликеми ; Хоолны дараах инсулины ялгаралт, глюкагон, гастрин, дотоод шүүрлийн системийн GEP ийн бусад пептидүүд болон аргининээр үүсгэгдсэн инсулин болон глюкагоны ялгаралт ; Тиротропин рилизинг даавар (TRH) -аар өдөөгдсөн бамбай булчирхай дэмжигч даавар (TSH). Самостатинээс ялгаатай нь октреотид нь өсөлтийн дааврын ялгаралтыг инсулинээс илүүгээр саатуулдаг бөгөөд түүнийг хэрэглэхэд дааврууд эргэх холбооны механизмаар ихэсдэггүй болно (акромегалитай өвчтөний өсөлтийн даавар гэх мэт). Акромегалитай өвчтөнд сандостатин нь өсөлтийн даавар болон IGF 1 ийн сийвэнгийн түвшинг бууруулдаг. Өсөлтийн даавар 50%-иар буурах буюу зарим өвчтөнд илүү ихээр 90% хүртэл буурч болох бөгөөд өсөлтийн дааврын сийвэнгийн түвшин нийт өвчтөний ойролцоогоор тал хувьд нь <5нг/мл болдог. Дийлэнх өвчтөнд сандостатин нь өвчний эмнэлзүйн шинж тэмдгүүд болох толгой өвдөх, арьс зөөлөн эд хавагнах, хөлрөх, үе мөч өвдөх, арестезийн шинжийг сайтар бууруулна. Өнчин тархины том хэмжээний аденомтой өвчтөнд сандостатин эмчилгээ нь хавдрын хэмжээг бууруулна. Дотоод шүүрлийн системийн GEP ийн үйл ажиллагааны хавдартай өвчтөнд сандостатин нь дотоод шүүрлийн нөлөө буюу клиникийн илрэлийг өөрчилдөг. Дээрх хавдарын улмаас эмийн эмчилгээ хийлгэж байсан болон мэс засал хийлгэсэн, элэгний артери бөглүүлсэн, стрептозотоцин болон 5-фторурацил зэрэг төрөл бүрийн химийн эмчилгээ хийлгэж байсан өвчтөнд хавсруулан хэрэглэхэд клиникийн шинж тэмдгийн засрал илүү тод илэрнэ. Сандостатин төрөл бүрийн хавдарт нөлөөлөх нь Карциноид хавдарт Сандостатиныг хэрэглэхэд шинж тэмдгүүд засрах бөгөөд ялангуяа нүүр улайх, чинэрэх, суулгах шинж илүүтэй засардаг. Харин олон тохиолдолд сийвэнгийн серотониний хэмжээ ихээхэн буурч, 5-гидроксиндол цууны хүчлийн хэмжээ багасч байжээ. VIP-омд Олонх тохиолдолд сандостатиныг хэрэглэхэд хүнд хэлбэрээр суулгах шинж багасан амьдралын чанар сайжирсан. Үүний зэрэгцээ электролитийн тэнцвэржлийн өөрчлөлт сайжирсан (гипокалиеми гэх мэт). Зарим өвчтөнд комьпютерийн томографид хавдрын өсөлт удаашран зогсож байсан буюу тухайлбал элэгний метастаз багасч байсан нь тодорхойлогдсон. Клиникийн засралын зэрэгцээ сийвэнд VIP ийн түвшин хэвийн хэмжээнд хүртлээ буурч байжээ. Глюкагономд Сандостатиныг хэрэглэхэд олонх тохиолдолд өвчтөний нөхцөлийг тодорхойлогч гол шинж болох арьсны үхжилт тууралтын нүүлт багасдаг байна. Сандостатиныг хөнгөн хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд хэрэглэхэд өвчний онцгой сайжрал ажиглагдахгүй бөгөөд инсулины болон ууж хэрэглэх чихрийн шижингийн эсрэг бэлдмэлүүдийн хэрэгцээ төдийлөн багасаагүй байна. Сандостатин нь суулгалт болон жин алдалтыг дээрх өвчтөнүүдэд багасгаж байжээ. Сандостатиныг хэрэглэхэд мөн сийвэнгийн глюкагоны түвшин хурдан буурах бөгөөд харин түүнийг удаан хугацаагаар хэрэглэхэд энэхүү үр дүн нь тогтвортой хадгалагддаггүй бөгөөд зөвхөн шинж тэмдгийн засрал өгдөггүй болно. Гастрином/Золлингер эллисоны хам шинжид Түүнийг протоны шахуурга саатуулагч болон Н2 рецептор хориглогч эмүүдтэй хавсруулан хэрэглэхэд ходоодны шархлааны дахилтыг багасгаж ходоодны хүчлийн гастринээр өдөөгдсөн гиперсекрецийн бууруулж байсан. Энэхүү эмчилгээний үед суулгах шинж тэмдэг давамгайлан илрээгүй. Сандостатин дангаар нь буюу протоны шахуурга саатуулагч болон Н2 рецептор хориглогч эмүүдтэй хавсруулан хэрэглэхэд ходоодны хүчлийн гиперсекрецийг багасгаж, суулгалт зэрэг эмгэг шинж тэмдгүүдийг багасгасан байна. Мөн пептид хэт ялгаралт бүхий хавдруудын үед илэрдэг нүүр улайх, чинэрэх зэрэг бусад шинж тэмдгүүд ч мөн арилсан. Зарим өвчтөнд сийвэнд гастриниы түвшин ихээхэн буурч байсан. Инсулиномд Сандостатиныг хэрэглэхэд цусанд эргэлдэгч дархлалын урвалын инсулины хэмжээ буурч байсан боловч энэ нь богино хугацаатай (2цаг) байжээ. Мэс засал хийж болохуйц хавдартай өвчтөнд сандостатиныг хэрэглэхэд мэс заслын өмнөх үед өвчтөний цусны сахарын хэмжээг хэвийн түвшинд барихад тусалдаг. Мэс засал хийх боломжгүй буюу үсэрхийлэлтэй хавдарт хэрэглэхэд цусны сахарын хэмжээнд эергээр нөлөөлнө.

Specifications

Хэлбэр тарилгын уусмал
This is a test database. See the documentation for more information.
test