Налгезин 275мг №10
Налгезин нь напроксен бөгөөд өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Үйлдлийн механизм нь ЦОГ 1 ба 2 (циклооксигеназа) ферментийн идэвхийг сонгомол бусаар хориглосонтой холбоотой. Налгезин бүрхүүлтэй шахмал нь сайн уусдаг бөгөөд хоол боловсруулах замаар түргэн шимэгдэж өвдөлт намдаах үйлдэл нь хурдан илэрнэ. **Фармакокинетик:** Хоол боловсруулах замаар бүрэн түргэн шимэгдэх ба биохүрэхүй нь 95% (хоол хүнсний зүйл нь шимэгдэлтэнд нөлөөлөхгүй). Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 1-2 цагийн дараа цусан дахь концентраци нь дээд хэмжээндээ хүрэх ба 99%-с их хувиар цусны сийвэнгийн уурагтай холбогдоно. Хагас ялгарлын хугацаа нь 12-15 цаг. Элгэнд CYP2C9 ферментийн системийн оролцоотойгоор диметилнапроксен үүсгэн метаболизмд орно. Клиренс нь 0.13мл/мин/кг. 98% нь бөөрөөр (үүний 10% нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр), 0.5-2.5% нь цөстэй тус тус гадагшилдаг. Тэнцвэрт концентраци нь 4-5 тун (2-3 өдөр) хэрэглэхэд тодорхойлогдоно. Бөөрний дутагдлын үед метаболит нь хуримтлагдаж болно.
Specifications
| Хэлбэр | бүрхүүлтэй шахмал |