Пиковит форте №30-7+

https://test16.monospharmatrade.mn/web/image/product.template/3257/image_1920?unique=1eb7f81

8,370.0000 ₮ 8370.0 MNT 8,370.0000 ₮

8,370.0000 ₮

Not Available For Sale

  • Хэлбэр

This combination does not exist.

Terms and Conditions
30-day money-back guarantee
Shipping: 2-3 Business Days

* Амин дэм, эрдэс бодисын бүрдмэл * Фармакологийн үйлдэл: Пиковит Фортегийн үрэл нь хамгийн чухал 11 амин дэмийг 7 оос дээш насны хүүхдэд тохируулсан хоногийн тунгаар агуулдана * Фармакодинамик: В бүлгийн амин дэмүүд (В1, В2, В6, В12, пантотены хүчил ба никотинамид) нүүрс ус, уураг ба өөх тосны бодисын солилцоонд оролцдог. Фолийн хүчил цусны эсийн хэвийн үүсэл, нөхөн төлжилт ба үйл ажиллагаа явуулахад шаардлагатай байдаг. А амин дэм нүдний торлогын гэрэл мэдрэгч пигментын бионийлэгшилтэд мөн хучуур эдийн хөгжилд шаардлагатай. Д3 амин дэм кальцийн хэрэглээг зохицуулж ясны эд, шүдний зөв эрдэсжилтийг нөхцөлдүүлдэг. С амин дэм төмрийн шимэгдэлтийг хурдасгаж бие мах бодийн олон тооны исэлдэн бүрэлдэх урвалд оролцдог. Е амин дэм физиологийн антиоксидант бөгөөд эсийн мембраныг хамгаалж эсийн үйл ажиллагааг дэмждэг. Пиковит Форте үрэл нь кариес үүсгэдэггүй амтлагч бодис болох малтилол, маннитол ба аспартам агуулдаг, эдгээр нь амны хөндийд маш бага хэмжээгээр удаан бодисын солилцоонд ордог ба ингэснээр шүд хорхойтуулдаггүй * Фармакокинетик: Усанд уусдаг амин дэмүүд (В бүлгийн амин дэмүүд ба С амин дэм) бие мах бодийн хоногийн хэрэгцээг хангах тунгаар сайн шимэгддэг. Эдийн ханах түвшингөөс илүү гарсан хэмжээ шээсээр заримдаа өтгөнөөр гадагшилна. Тэд бие махбодид зөвхөн хязгаарлагдмал хэмжээгээр хуримтлагддаг, иймээс эдгээр амин дэмийг байнга хэрэглэх нь эд эсэд шаардлагатай хэмжээг барихад чухал хэрэгцээтэй. Амаар ууж хэрэглэсний дараа тосонд уусдаг амин дэмүүд А ба Д тосны оролцоотойгоор нарийн гэдсэнд сайн шимэгддэг. Е амин дэмийн шимэгдэлт харьцангуй бага (25- 85%). Тосонд уусдаг амин дэмүүдийн илүүдсэн хэмжээ элгэнд хуримтлагддаг ба иймээс энэ нь усанд уусдаг амин дэмүүдийг бодвол илүү хортой

Specifications

Хэлбэр хүлхдэг шахмал
This is a test database. See the documentation for more information.
test