Новорапид үзгэн 100ОУН 3мл №5
**Фармакодинамик :**Эмийн эмчилгээний бүлэг нь чихрийн шижингийн эсрэг бэлдмэл. Инсулин болон инсулинтэй төстэй тарилгын уусмал, хэт богино хугацааны үйлдэлтэй аналог инсулин. Инсулины цусан дахь глюкозын хэмжээг бууруулах үйлдэл нь булчин болон өөхний эсийн инсулины рецепторт холбогдож глюкозын эсийн мембранаар нэвтрэхийг хөнгөвчилдөг молекулд нөлөөлсөнтэй болон элгэн дэхь глюкоз үүсэлтийг дарангуйлж гадагшлалтыг нь саатуулсантай тус тус холбоотой. НовоРапидыг арьсан дор тарьнаас хойш 10-20 минутын дараа үйлдэл эхэлнэ. Тарьснаас хойш 1-3 цагийн дараа үйлдэл дээд цэгтээ хүрэх бөгөөд 3-5 цагийн турш үргэлжлэнэ. Инсулин аспарт хүний инсулины уусмалтай моляр сууриараа тэнцүү байдаг. Насанд хүрэгсдэд: Эмнэл зүйн судалгаанаас үзэхэд чихрийн шижин хэв шинж 1-тэй насанд хүрсэн хүмүүст хүний инсулины уусмалтай харьцуулахад НовоРапид цусан дахь постпрандиаль глюкозын хэмжээг илүү бууруулж байсан. **Фармакокинетик **:Цусан дахь инсулины хагас ялгарлын хугацаа нь хэдэн минут байна. Инсулины бэлдмэлийн үйлдлийн үргэлжлэх хугацаа нь зөвхөн түүний шимэгдэх шинж чанараас хамаарна. Уг процесст инсулины тун, тарих чиглэл ба газар, арьсан доорхи өөхөн эдийн зузаан, чихрийн шижингийн хэв шинж зэрэг хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Иймээс инсулины фармакокинетик нь гадаад ба дотоод хүчин зүйлээс ихээхэн хамаарсан хувилбаруудтай байдаг . Эмнэл зүйн өмнөх судалгааны аюулгүй эсэхийн үзүүлэлт: Эмнэл зүйн өмнөх үеийн уламжлалт судалгаан дээр сууриласан судалгаагаар эм судлал, давтан хэрэглэх үеийн хорон чанар, удамшлын хорт нөлөө, хавдар болон нөхөн үржихүйн хорон чанарын хувьд хүнд ноцтой болон сөрөг нөлөөгүй болох нь тогтоогдсон.
Specifications
| Хэлбэр | тарилгын уусмал |