Пиковит Д №30

https://test16.monospharmatrade.mn/web/image/product.template/3295/image_1920?unique=1eb7f81

7,730.0000 ₮ 7730.0 MNT 7,730.0000 ₮

7,730.0000 ₮

Not Available For Sale

  • Хэлбэр

This combination does not exist.

Terms and Conditions
30-day money-back guarantee
Shipping: 2-3 Business Days

**Фармакологийн үйлдэл:** Пиковит Д хүлхмэл нь хамгийн чухал 10 төрлийн амин дэм, эрдэс мөн кальци ба фосфор агуулна. Хүлхмэлийг тааламжтай амттай болгох зорилгоор маннитол малтитол нэмсэн. **Фармакодинамик: **В бүлгийн амин дэмүүд (В1, В2, В6, В12 никотинамид) өөх тос ,уураг, нүүрс-усны солилцоонд оролцдог. Фолийн хүчил нь цусны эсийн хэвийн үйл ажиллагаа нөхөн төлжилтөд зайлшгүй шаардлагатай. А амин дэм нь харааны пигментмйн нийлэгжилт ба хучуур эдийн хөгжилд шаардлагатай. Д3 амин дэм яс болон шүдний зөв эрдэсжилтийг нөхцөлдүүлж кальцийн солилцоог зохицуулна. С амин дэм төмрийн шимэгдэлтийг хурдасгаж бие махбодийн олон тооны исэлдэн ангижрах урвалд оролцдог. Кальци болон фосфор нь яс, шүдний эрдэсжилтэд гол үүрэгтэй. Кальцийн ион нь олон тооны ферментийг идэвхжүүлж тэдгээр нь эсийн мембраны нэвчимтгий чанарыг зохицуулах ба мэдрэлийн сэрэл дамжуулалт, зүрхний булчингийн хэвийн үйл ажиллагаанд оролцдог. Пиковит Д хүлхмэл нь шүд цооролт үүсгэдэггүй амтлагч бодис болох малтитол ба маннитол агуулдаг. Эдгээр нь амны хөндийд маш удаан, бага хэмжээгээр бодисын солилцоонд орж шүдэнд тааламжгүй нөлөө үзүүлдэггүй. **Фармакокинетик:** Усанд уусдаг амин дэмүүд (В бүлгийн амин дэм ба С амин дэм) бие махбодын хоногийн хэрэгцээг хангахуйц хэмжээгээр маш сайн шимэгддэг. Эдийн ханах түвшингээс илүү гарсан хэмжээ нь шээсээр болон заримдаа өтгөнөөр гадагшилна. Тэдгээр нь бие махбодод зөвхөн хязгаарлагдмал хэмжээгээр хуримтлагддаг учраас эдгээр амин дэмийг тогтмол хэрэглэх нь тэдгээрийн эдэд шаардлагатай хэмжээг барихад чухал юм. Тосонд уусдаг амин дэмүүд болох А ба Д нь ууж хэрэглэсний дараа тосны оролцоотойгоор нарийн гэдсэнд сайн шимэгддэг. Тосонд уусдаг амин дэмүүдийн илүүдэл элгэнд хуримтлагддаг учраас усанд уусдаг амин дэмүүдийг бодвол илүү хортой.

Specifications

Хэлбэр хүлхдэг шахмал
This is a test database. See the documentation for more information.
test