Мидокалм 150мг №30
* Төвийн үйлдэлтэй булчин сулруулах эм. Үйлдлийн механизм нь бүрэн тогтоогдоогүй. Мембран бэхжүүлэх, хэсгийг мэдээгүйжүүлэх үйлдэл үзүүлэх бөгөөд анхдагч мэдрэхүйн ширхэг болон хөдөлгөх мэдрэлээр дамжих сэрлийг саатуулж улмаар нугасны нэг ба олон синапст рефлексийг дарангуйлна. Мөн синапс-д кальцийн ион орохыгхориглосноор медиаторын ялгаралтыг хоёрдагчаар саатуулна.Тархины баганад торлог бүтэц-нугасны (ретикулоспинальный) замаар дамжих сэрлийг саатуулна * ТМС-ийн нөлөөнөөс хамааралгүйгээр захын цусны урсгал сайжирна. Толперизоныг ууж хэрэглэхэд хоол боловсруулах замаар сайн шимэгдэнэ. 0,5-1 цагийн дараа цусан дахь концентраци нь дээд хэмжээндээ хүрнэ. Биохүртэхүй нь анхдагч метаболизмын улмаас ойролцоогоор 20% байна.Толперизон элэг ба бөөрөнд химийн хувиралд орно. Зөвхөн метаболит байдлаар (99%-с их) бөөрөөр шээстэй ялгарна. Метаболитын эмийн үйлдэл тодорхойгүй. Хагас ялгарлын үе нь судсанд тарьж хэрэглэсний дараа ойролцоогоор 1,5 цаг байна
Specifications
| Хэлбэр | шахмал |