Синекод 5мг/мл-20мл №1
**Фармакологийн үйлдэл:**Синекодын үйлчлэгч бодис бутамират нь төвийн үйлдэлтэй ханиалга намдаах эм бөгөөд химийн бүтэц, фармакологийн шинжээр опийн алкалоидод хамаардаггүй. Ханиалгын төвд шууд нөлөөлөх бөгөөд цусны хүчилтөрөгчжих процесс ба спирометрийн үзүүлэлтийг (амьсгалын замын эсэргүүцлийг багасгана.) сайжруулна. Мөн цэр ховхлох, бага зэрэг бронх өргөсгөх, үрэвслийн эсрэг үйлдэлтэй. **Фармакокинетик: **Бэлдмэлийг ууж хэрэглэхэд хоол боловсруулах замаар түргэн бүрэн шимэгдэнэ. Бутамиратыг 150мг тунгаар хэрэглэхэд ойролцоогоор 1,5 цагийн дараа түүний үндсэн метаболит 2-фенилтосны хүчлийн цусан дахь концентраци дээд хэмжээндээ (6,4мкг/мл) хүрнэ.Хагас ялгарлын үе 6 цаг. Бэлдмэлийг давтан хэрэглэхэд түүний цусан дахь концентраци шугаман байдаг ба хуримтлагддаггүй.Бутамират эхлээд 2-фенилтосны хүчил ба диэтиламиноэтоксиэтанол болон задарна. Дээрх 2 метаболит нь ханиалгын намдаах үйлдэлтэй. Бутамиратын метаболитуудын ойролцоогоор 95% цусны сийвэнгийн уурагтай холбогдох бөгөөд энэ нь түүний хагас ялгарлын хугацаа удаан байдгийг нөхцөлдүүлнэ.Метаболитууд нь үндсэндээ бөөрөөр шээстэй ялгарна. Мөн метаболит нь глюкуроны хүчилтэй их хэмжээгээр холбогдож хүчиллэг урвалд орно.
Specifications
| Хэлбэр | дусал |