Терафлекс адванс №120
Хондроитины сульфат нь гиалуроны хүчил, протеогликаны нийлэгжилтийг идэвхжүүлэх ба коллаген ширхгийн бүтэц, ясны эдийн эрдэсжилтэнд оролцохын зэрэгцээ үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ.Хондроитины сульфат нь мөгөөрсний эдийн нөхөн төлжилтөнд оролцож тэдгээрийг задралаас хамгаалан үений хөдөлгөөн ба тэжээлийг сайжруулна.Глюкозамины гидрохлорид нь протеогликан, глюкозаминогликан, гиалуроны ба хондроитинсерийн хүчил болон үений уут, үений шингэн, мөгөөрсний эдийн найрлаганд ордог бусад бодисын нийлэгжилтийг идэвхжүүлдэг. Түүнчлэн мөгөөрс хамгаалах, ясны тэжээлийг сайжруулах үйлдэл үзүүлэхээс гадна ясны эдэд кальций хуримтлагдахыг хэвийн болгоно.Хондроитин сульфат ба глюкозамины гидрохлорид нь үений үйл ажиллагааг сайжруулан өвдөлтийн хам шинжийг багасгадаг. Хондроитин сульфат ба глюкозамины гидрохлоридыг хавсаргаснаар илүү хүчтэй удаан хугацаагаар үйлчлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Specifications
| Хэлбэр | шахмал |