Фромилид-Уно 500мг №7

https://test16.monospharmatrade.mn/web/image/product.template/3277/image_1920?unique=1eb7f81

20,460.0000 ₮ 20460.0 MNT 20,460.0000 ₮

20,460.0000 ₮

Not Available For Sale

  • Хэлбэр

This combination does not exist.

Terms and Conditions
30-day money-back guarantee
Shipping: 2-3 Business Days

**Фармакодинамик:** Кларитромицин нь макролидын бүлгийн хагас нийлэг антибиотик юм. Тэрээр нянгийн эсийн уургийн нийлэгжүүлэлтийг саатуулан үнсэндээ бактеростатик үйлдэл үзүүлдэг. Кларитромицин мэдрэг нянгууд нь: Mycoplasma pneumoniae, Legionella pneumophila, Chlamydia trachomatis, Chlamydia pneumonia, Ureaplasma urealyticum. Мөн Грам эерэг нянгууд: (стрептококк, стафилококк, Listeria monocytogenes, Corynebacterium spp., ) Грам сөрөг нянгууд: (Haemophilus influenza, Haemophilus ducreyi, Moraxella catarrhalis, Bordetella pertussis, Neisseria gonorrhoeae, Neisseria meningitides, Borrelia burgdorferi, Pasteurella multocida, Campylobacter spp болон Helicobacter pylori ) Зарим агааргүйтэн нянгууд: (Eubacterium spp., Peptococcus spp., Propionibacterium spp., Clostridium perfringens болон Bacteroides melaninogenicus) Toxoplasma gondii болон Mycobacterium tuberculosis оролцуулаад бүх хэлбэрийн микобактеруудад нөлөөлнө. **Фармакокинетик:** Кларитромицин нь хоол гэдэсний замаар сайн шимэгдэнэ. Ууж хэрэглэхэд биохүрэхүй 55% байдаг. Хоололт нь түүний шимэгдэлтийг удаашруулах боловч клатритромициний биохүрэхүйд үндсэндээ нөлөөлөхгүй. Кларитромициний ойролцоогоор 20% нь түргэн хугацаанд хувирна. Түүний үндсэн метаболит 14-гидрокси-кларитромицин нь Haemophilus influenzae эсрэг онцгой идэвхтэй нөлөөлдөг. Кларитромицин нь эд эс болон биемахбодийн шингэн хэсэгт сайтар нэвтрэх бөгөөд тэнд цусны сийвэн дэх хэмжээнээсээ 10 дахин өндөр концентрациг үүсгэдэг. 250мг тунгаар хэрэглэхэд хагас ялгаралтын хугацаа 3-4 цаг, 500мг тунгаар хэрэглэхэд 5-7 цаг байдаг. Кларитромициний 20-30% нь хувиралгүйгээр бөөрөөр үлдсэн хэсэг нь метаболит хэлбэрээр ялгардаг байна. Уртасгасан үйлдэлтэй кларитромицины шахмал нь удаан шимэгдэх бөгөөд харин шимэгдэлтийн хэмжээ нь хурдан үйлдэлтэй шахмалтайгаа адилхан байдаг. Хамгийн их концентраци хүрэх хугацаа нь удаан байна. Хамгийн их концентрацид хүрснээс хойших кинетикийн үзүүлэлт нь кларитромициний 2 хэлбэрийн шахмалд (хурдан үйлдэлтэй болон уртасгасан үйлдэлтэй шахмал) хоорондоо адил байна. 3 өдрийн дараа концентрацийн тогтворжилт үүснэ. Уртасгасан үйлдэлтэй шахмалыг өлөн үедээ хэрэглэхэд биохүрэхүй нь 30%-аас бага байдаг тул кларитромициний уртасгасан шахмалыг өвчтөн хоол идэх үедээ хэрэглэх нь зүйтэй. Энэхүү уртасгасан үйлдэлтэй бэлдмэлийг креатинины клиренс 0.5 мл/сек-ээс бага байгаа бөөрний үйл ажиллагаан хүнд хэлбэрийн дутмагшилтай өвчтөнд хэрэглэдэггүй. Тийм өвчтөнд кларитромициний хурдан задралтат шахмалыг хэрэглэх нь зүйтэй.

Specifications

Хэлбэр шахмал
This is a test database. See the documentation for more information.
test