Гинипрал 10мг-2мл №5

https://test16.monospharmatrade.mn/web/image/product.template/2700/image_1920?unique=1eb7f81

11,410.0000 ₮ 11410.0 MNT 11,410.0000 ₮

11,410.0000 ₮

Not Available For Sale

  • Хэлбэр

This combination does not exist.

Terms and Conditions
30-day money-back guarantee
Shipping: 2-3 Business Days

**Фармакодинамик**:Гинипрал нь умайн булчинг сулруулагч -симпатомиметик. Гинипралын үйлчлэлд умайн агшилтын давтамж болон хүч нь багасдаг. Уг бэлдмэл нь яандаа үүссэн болон окситоциноор үүсгэгдсэн базлалтыг сулруулна төрөлтийн үед дэх хэт хүчтэй эсвэл тогтмол бус базлалтыг хэвийн болгоно. Гинипралын үйлчлэлд ихэнх тохиолдолд хугацаанаас өмнөх базлалт үгүй болж, ингэснээр жирэмсний явцыг төрөх хугацаа хүртэл сунгах боломжтой болдог. Селектив шинж чанартай тул гинипрал нь жирэмсэн эх болон ургийн зүрхний үйл ажиллагаа болон цусны эргэлтэд төдийлөн нөлөө үзүүлэхгүй. **Фармакокинетик:** Гинипрал нь хүний биед катехоламин-О-метилтрансферазын тусламжтайгаар метилжих урвалд ордог хоёр катехоламины бүлгээс тогтдог. Изопреналины үйлчлэл нь нэг л метилын бүлгийг хийхэд зогсож байхад, гексопреналин нь өөрийн хоёр катехоламины бүлэг метилжсэн нөхцөлд л биологийн идэвхгүй болдог. Энэ шинж чанар нь болон Гинипралын гадаргуу дээр адгези болох чанар нь өндөр тул үйлчлэх хугацаа нь урт байдаг. Хулгана дээр явуулсан 3Н тэмдэгт туршилтаар изопреналинтай харьцуулахад венийн судсаар бэлдмэлийг хийсний дараа шээсээр биологийн идэвхтэй бодис ялгарах нь илүү удаан үргэлж байсан нь тогтоогдсон 2 цагийн дараа изопреналины зөвхөн 0,6% нь задраагүй хэлбэрээр ялгарч байна. Үүнтэй харьцуулахад гексопреналиныг хэрэглэхэд эхний 4 цагийн турш биологийн идэвхт бодисын 80% нь шээсээр задраагүй хэлбэрээр буюу чөлөөт гексопреналин болон монометилдериват хэлбэрээр ялгарч байна. Үүний дараа диметилдериват болон глюкоронид, сульфатын ялгаралт ихэснэ. Багахан хэсэг нь цөсөөр нийлмэл метаболит хэлбэрээр ялгарна. Үүнээс гадна, амьсгалын гуурсанд хийхэд тэмдэгтэй 3Н-гексопреналин нь харьцангуй удаан хугацааны турш биологийн идэвхтэй хэлбэрээр шээсээр ялгардаг. Хийгдсэн бодисын хэсэг нь хийгдсэн газраа удаан хугацааны турш идэвхтэй байдаг. Булчинд тарьсаны дараа идэвхтэй метаболит нь шээсээр мөн л сайн ялгарч байсан. Тарьсан газар бэлдмэлийн үйлчлэл удаан хугацаагаар ажиглагдаж байсан. Гексопреналин нь уусны дараа сайн шимэгдэж, зарим хэсэг нь диметилжсэн метаболит хэлбэрээр шээстэй ялгардаг.

Specifications

Хэлбэр тарилгын уусмал
This is a test database. See the documentation for more information.
test