ФАРМАЦИ ГАРАНТ ХХК

                  Фармаци Гарант ХХК байгуулагдсан түүх :

·         Дэлхийн шилдэг эмийн компаниудын эмчилгээний өндөр идэвхитэй, чанартай, баталгаатай  шинэ эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд Монгол улсын эмийн зах зээлд нэвтэрч эхэлснээр Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эм зүйч нарыг орчин үеийн анагаахын шинжлэх ухааны ололт амжилтууд болон эмчилгээний практикт нэвтэрч буй  арга туршлагуудын талаарх мэдээлэлүүдээр хангаж, тэднийг мэргэжлийн түвшинд сургаж чадавхижуулах хэрэгцээ үүссэн.

·         Энэхүү хэрэгцээг хангах зорилгоор Фармаци Гарант ХХК нь 2009 онд одоогийн Монос Фарм Трейд ХХК-ийн Групп компаниудын ТУЗ-ийн дарга Л.Эрдэнэчимэгийн санаачилгаар анх байгуулагдаж анхны маркетингийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээ Швейцарь Улсын Новартис Консьюмер Кейри компанитай үзэглэж байсан бол эдүгэ олон улсын томоохон 10 гаруй эмийн компанийн 60 гаруй эмч, эм зүйч төлөөлөгчидтэй ажиллаж байна.

·         Үйл ажиллагааны чиглэл: 

·         Фармаци Гарант компаний үйл ажиллагааны чиглэл нь эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг эмч, эмзүйч төлөөлөгчдөөр дамжуулан эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад мэргэжлийн сургалт , зөвлөгөөг тасралтгүй хүргэж, Монголын Улсын эмийн зах зээлд таниулан сурталчилж,  идэвхжүүлэх ажиллагааг  дэмжин оролцсноор хүн ардын эрүүл мэндийн боловсролд хувь  нэмэрээ оруулах явдал юм.

·         Улмаар 2020 онд Фармаци Гарант компани нь үйл ажиллагаагаа өргөжүүлж шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт амжилт дээр тулгуурлан бүтээгдсэн эмчилгээний өндөр идэвхтэй, чанарын баталгаатай Эм, эмнэлгийн хэрэгсэл, Биологийн Идэвхит Бүтээгдэхүүнийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн чадварлаг баг хамт олны дэмжлэгтэйгээр “Очир Буянт” нэртэй охин компаниа байгуулж, өдгөө олон улсын 30 гаруй компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. 

·         Зорилго:

·        Фармаци Гарант-ын  хамт олон эрхэлж буй ажил үйлчилгээнийхээ хүрээнд хамтран ажилладаг гадаад болон дотоодын түнш байгууллагууд, харилцагчиддаа: “ ТҮРГЭН ШУУРХАЙ, НАЙДВАРТАЙ, ИТГЭЛИЙГ ХҮЛЭЭСЭН ХАМТ ОЛОН БАЙХ” уриаг гол зорилгоо  болгон ажилладаг билээ.

This is a test database. See the documentation for more information.
test