+976 88066648 I info@lenusmed.mn I #lenus_med_ LLC
"Ленус мед" ХХК нь эм, эмнэлгийн жижиг хэрэгслийн импорт худалдаа болон ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд 2020 оны 5 дүгээр сараас "Моносфарм Трейд" ХХК-ийн охин компани болон байгуулагдсан.
Бид дэлхийн шилдэг үйлдвэрлэгч компаниуд болох Astrazeneca, Pfizer, Sanofi, Chong Kun Dang, Alkaloid, HK inno N, Biogaia, Lukexpogeorgia, Yuria, Pharma зэрэг 11 улсын 21 нийлүүлэгчийн олон улсад танигдсан, эмчилгээний өндөр үр дүнтэй 90 гаруй нэр төрлийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг онцгой эрхтэйгээр импортлон харилцагч, үйлчлүүлэгчиддээ хүргэн ажиллаж байна.
Бид салбартаа түүчээлэх зорилгоор орчин цагийн дэвшилтэд технологийг агуулсан бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж Монгол хүний эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.